Нийслэлийн хэмжээнд 1800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулна.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.






