Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар банк, санхүү, худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны гадаад худалдааг төрөлжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.
Мөн хоёр орны төлбөр тооцооны хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Хоёр улсын Сангийн яам хоорондын Хамтын ажиллагааны санамж бичгийг Москва хотноо энэ оны 11-р сарын 17-ны өдөр байгуулсан. Энэхүү санамж бичгийг ажил хэрэг болгоход комиссын хуралдаан ихээхэн ач холбогдолтой.
Талууд хуралдааны үр дүнгээр протоколд гарын үсэг зурж, дараагийн 28 дугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулахаар тохиролцлоо.






