
Оюутолгойн Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголын дүнг хэлэлцэж байна
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнгөрөгч долоо хоногт гурван өдөр Төрийн ордонд үргэлжилсэн. Уг сонсголын санал дүгнэлт болон УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Максимын Чинбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн. Уг саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжсэн юм.

М.Чинбат нь 2019 оны дөрөвдүгээр сард Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилогдож байсан бөгөөд түүний бүрэн эрхийн 6 жилийн хугацаа дууссан ч Ерөнхийлөгчийн зүгээс дахин томилох санал гаргасан нь энэ юм. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томиллоо.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.






