
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.






