
Улаанбаатар хот шөнийн 22:30 минут их хотын хөдөлгөөн татарчээ. Зам дагаад аваараа татан зогсох уртаас урт цуваа төв замын нэгдүгээр эгнээнд дараалан зогсож бензин авахаар хүлээж буй урт цуваа үүссэн байв.
Улаанбаатар хотын иргэд автомашиндаа хийх бензин, түлш хомстолд ороод хэдийнээ дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээс эхлэн Улаанбаатар хот төдийгүй аймаг, сумуудад малчдын өргөнөөр хэрэглэдэг Дизель түлш тасарч малчдын хувьд амаргүй нөхцөл байдалд шилжээд байв.
2025 оны 12-р сарын 18-ны оройн 22:30 минутын байдлаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Драгон төвийн дэргэд байх “МТ” шатахуун түгээх станц руу шатахуун авахаар дугаарласан машинууд урт цуваа үүсгэсэн байв. Уг нь шатахуунд дугаарлаж зогсох биш гэр бүлдээ цаг заваа гаргаж байх ёстой байтал картын барааны үе шиг шатахуунд дугаарлаад зогсох ёсгүй юм.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам:
2025 оны 12 сарын 18-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 417 вагон байна. Үүнээс 359 вагон буюу 21,540 тонн дизель түлш, 58 вагон буюу 3,720 тонн Аи-92 автобензин байна. Буух өртөөдөөр,
Толгойт өртөө,
АИ-92 автобензин – 35 вагон
Дизель түлш – 132 вагон
Аршаант өртөө,
Дизель түлш – 11 вагон
Дархан өртөө
АИ-92 автобензин – 9 вагон
Дизель түлш – 1 вагон
Эрдэнэт өртөө
АИ-92 автобензин- 5 вагон
Дизель түлш – 4 вагон
Улаанбаатар өртөө
АИ-92 автобензин- 5 вагон
Дизель түлш – 11 вагон байна. Мөн замын өртөөдөд,
Дархан өртөө
АИ-92 автобензин- 9 вагон
Дизель түлш – 1 вагон
Эрдэнэт өртөө
АИ-92 автобензин- 5 вагон
Дизель түлш – 4 вагон
Улаанбаатар өртөө
АИ-92 автобензин- 5 вагон
Дизель түлш – 11 вагон тус тус байна. Замын өртөөдөд нийт 4 вагон Аи-92 автобензин, 200 вагон дизель түлш буух өртөөдийг чиглэн явж байна. Гэж мэдэдэгдэв.
Бухын доотохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг Улаанбаатар хотын иргэд чинь алтан цаг заваа гэр бүлтэйгээ биш хөлдүү зам дээр машинтайгаа хэдэн цагаар бензинд дугаарлаж байгааг анхаарч үзнэ үү Г.Дхмдинням сайдаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллийг дараах линкээр үзнэ үү






