
Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар хамтран хүүхдийн хөгжих эрхийг эрхэмлэн дээдэлж, ололт амжилтыг нь алдаршуулах, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ийг ТОДРУУЛАХ хүндэтгэлийн арга хэмжээг 33 ДАХЬ ЖИЛДЭЭ зохион байгуулж байна.
Үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухааны спорт, сурлагын амжилт, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, техник сэтгэлгээ, шинэ санаачилга, бүтээлч байдал, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, багийн амжилт гэсэн 10 номинацад үндэсний хэмжээнд 1263 хүүхэд нэр дэвшиж, 39 хүүхэд 2025 оны онцлох хүүхдээр шалгарлаа.

Техник сэтгэлгээ, шинэ санаачилга, бүтээлч байдал төрөлд
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Ренцэнгийн Ууганбаяр
- Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Энхжаргалын Энх-Учрал
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Баяр-Эрдэнийн Хангал

Сурлагын амжилтын төрөлд
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мөнхтулгын Мөнх-Оргил
- Хан-Уул дүүргийн Орчлон сургуулийн 12 дугаар ангийн сурагч Рэнцэнбатын Ананд
- Дархан-Уул аймгийн Од Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гантулгын Амармэнд

Оюун ухааны спортын спорт төрөлд
- Архангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Баянмөнхийн Эрмүүнзаяа
- Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Сувдмаагийн Ариунтунгалаг
- Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч Мөнхбатын Энх-Үжин
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч Очирдарийн Эгшиглэн
- Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч Батпэлдэнгийн Буянхишиг
- Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сургач Идэрийн Цэлмүүн
- Увс аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч Батмөнхийн Сансармаа

Урлаг-уран бүтээлийн төрөлд
- Хан-Уул дүүргийн Бага тэнгэр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Баярмагнайгийн Мөнх-Амин
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 50-р сургуулийн 11г ангийн сурагч Сундуйдаваагийн Ариунсанаа
- Дорнод аймгийн нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Шинэбаярын Нандинцэцэг
- Дархан -Уул аймгийн Ерөнхий болосролын Оюуны ирээдүй сургуулийн 6-р ангийн сурагч Гантулгын Маралгоо

Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс төрөлд
- Баянхонгор аймгийн Төгс-алгоритм сургуулийн 11а ангийн сурагч Өлзийжаргалын Гүнгуа
- Дархан-Уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн 12с ангийн сурагч Мандалбаярын Цогзолмаа
- Нийслэлийн “Шинэ үе” сургуулийн 12 ангийн сурагч Бадрахын Амгалан

Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөлд
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 151-р сургуулийн 5з ангийн сурагч Заминдийгийн Мөнх-Эрдэнэ
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч Гомбосүрэнгийн Гантуяа
- Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3б ангийн сурагч Ариунтунгалагийн Наранцолмон
- Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 69-р сургуулийн 5з ангийн сурагч Цовоогийн Нандин-Эрдэнэ
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 28-р сургуулийн 12б ангийн сурагч Баярсайханы Анунгоо
- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Энхболдын Жаргал
- Дархан-Уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн 10а ангийн сургач Гэрэлт-Одын Төгсбаясгалан

Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний лаборатори 1-р сургуулийн 11а ангийн сурагч Батбаярын Дашням
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 4-р сургууль 12б ангийн сурагч Мөнгөнбаганын Мөнх-Оргил
- Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Түмэндэмбэрэлийн Алтаншагай
Биеийн тамир, спортын төрөлд
- Өвөрхангай аймгийн 2 дугаар сургуулийн тусгай бүлгийн 12 дугаар ангиийн сурагч Бямбасүрэнгийн Буянтогтох
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургууль 9а ангийн сурагч Даваажаргалын Анударь
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Маналжавын Цэлмүүн
- Хан-Уул дүүргийн Күнз сургуулийн 7 дугаар ангийн сурагч Мөнхтөрийн Цэнгүүн
- Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Шүрбумын Эрхэт
- Хэнтий аймгийн Хэрлэн нэгдүгээр сургуулийн 9г ангийн сурагч Эрхэмбаатарын Хаш-Эрдэнэ

Багийн амжилт төрөлд
- Улаанбаатар хот Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын 91-р сургууль Үндэсний шагайн харвааны Цэц баян баг
- Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн Болор-4 бүжгийн хамтлаг
- Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх “Хуралай” бүжгийн хамтлаг тус тус шалгарлаа.







