
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны зүгээс бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байна. 10-р сард шатахууны нөөц муугүй байсан үед зарим нэг шалтгаанаас үүдэн шатахууны нөөцийг бүрэн дуусгасан. 10-р сараас хойш гол нийлүүлэгч ОХУ-ын талтай байнгын цахимаар болон биечилж уулзаж ирсэн.
Нэг зүйлийг ард иргэдээсээ хүсье. Бид 100 хувь хараат, бид үргэлж ийм байсан. Одоо Монгол Улсын Ерөнийлөгчийн санаачилсан газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтал орно. Бид энэ байдлаасаа хэзээ гарах вэ гэвэл үйлдвэрийн бүтээн байгуулалт дуусаж, түүхийн эдээ дотоод доо боловсруулж, хангаж чаддаг болсон үед гарна.
10-р сард зохиомол хомостолууд үүсэж байсан бол 11, 12-р сард захиалгаа нэмэгдүүлсэн. 12-р сард хийх АИ92 бензиний татан авалт 40 орчим хувьтай байна. “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд бензин өгөхгүй байгаа зүйл огт байхгүй. Аль болох боломжоороо өгөөд явж байгаа” гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ:






