
АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, мэдээлэл өглөө.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: “Татвар төлөгч аж ахуй нэгжүүд хэцүүдэж “Хэмнэлтийн хууль” хэрэгжиж байхад Монгол Улсын Засгийн газар дэд сайд нарыг томилж нийт 40 сайдтай болж хувирч байна. Тайлбарлахдаа бүтээмжийн менежер зэрэг албан тушаалуудыг тайлбарлаж үнэн худал нь мэдэгдэхгүй тоо яриад байгаа юм цомхотгох дээрээ тулбал бүх албан тушаалтнаа цомхотгох хэрэгтэй.
Ийнхүү Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх нь зүйтээ гэж үзлээ. Хэрэв дэд сайд нарыг томилсон асуудлыг эргэн харахгүй бол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах саналыг намрын чуулганд оруулж ирэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Шууд дамжуулалт үзэх:






