
Монголд л байдаг мазаалай баавгайн адил ховор, үнэ цэнтэй нэгэн брэнд кофены ертөнцөд шинээр төрлөө.
Энэ бол “MAZA”.
“MAZA” нь Монголдоо бүрэн боловсруулж, монгол хүний амт, сэтгэлд тохируулан бүтээгдсэн цорын ганц үндэсний кофены брэнд гэдгээрээ онцлог.
Манай улсад өөр газрууд кофе хуурдаг ч, монголын нэрийн кофег бий болгох зорилготой, үндэсний концепцтой, түүхтэй хэлбэрээр задгай зах зээлд гарч буй анхны брэнд нь “MAZA” юм.
Амт ба чанарын нарийн тэнцвэрийг мэдэрч бүтээсэн тус брэнд нь монголчуудын кофенд дурлах хэв маяг, амтлах мэдрэмжийг судалсны үндсэн дээр хоёр төрлийн амтыг хэрэглэгчдэд санал болгож байна.
Maza Spirit – дунд зэргийн хууралттай, шоколад, чавга, нимбэгний амттай, баялаг амт сонирхогчдод зориулсан.


“MAZA” брэндийн гол санаа, философи нь Монголын ховордсон, бахархалт амьтан болох “Мазаалай”. Байгальтайгаа зохицон амьдрах чадвар, хатуу ширүүн нөхцөлийг даван туулах тэсвэр хатуужил, ховор чанарыг бэлгэддэг энэ амьтны эрч хүчийг брэндийн үзэл баримтлалд шингээжээ.




“MAZA”-гийн хамт олон сүүлийн 3 жил Монголын кофены соёлыг гүнзгий судалж, хэрэглэгчийн бодит хэрэгцээнд нийцсэн брэнд бүтээхэд анхаарчээ. Ингэхдээ дэлхийн томоохон бүс нутгуудаас ногоон үрийг стандартаар сонгон авч, Монголдоо хуурч боловсруулан амтыг нь үндэсний онцлогт тохируулан бүтээжээ.



Ийнхүү Монгол орны ус, цаг уур, орчин нөхцөлд өөрийн өвөрмөц шинж, амтыг хадгалан бүтээгдсэн “MAZA” кофе нь үндэсний брэндийн шинэ өнгийг кофены зах зээлд нэмж буй нь энэ юм.









