Гурван жилд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байгаа 4 давхар барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.12.12/ 11:41 цагт ирсэн.
Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, бүрэн унтраахаар задаргаа хийж байна.
Гал түймрийг бүрэн унтраахаар нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 14,10, 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар






