
Жил бүрийн 12 дугаар сард Монгол Улсын спортын салбарынхан тухайн жилийнхээ амжилт, ялалт, алдааоноог дүгнэдэг. Учир нь Монголын Үндэсний Олимпын Хорооноос жил бүр спортын салбарын оны “Шилдэг”-үүдээ тодруулдаг уламжлалтай. Уг арга хэмжээг 2003 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж байгаа юм.
2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр спортынсалбарын “Бөртэ чоно” оны шилдгүүд албан ёсоор тодорлоо.
Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг баг, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.
Ингээд 2025 оны шилдгээр шалгарч, “Бөртэ чоно”-ын эзнээр тодорсон спортын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, багийн нэрсийг танилцуулъя
Олимпын “Шилдэг танхим”
Орхон аймгийн “Бээжин” олимпын танхим “Бөртэ чоно-2025” наадмын шилдэг танхимаар шалгарав
Хэнтий аймгийн “Сэнт Луис” олимпын зөвлөл
Олимпын “Шилдэг зөвлөл” “Бөртэ чоно-2025” наадмын шилдэг зөвлөлөөр нэрлэгдлээ
Спортын “Шилдэг зүтгэлтэн”
Спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг “Бөртэ чоно-2025” наадмын шилдэг зүтгэлтэн боллоо
Шилдэг Спортын сэтгүүлч
МҮОНТВ-ийн спортын сэтгүүлч, салбартаа 27 жил ажиллаж буй Д.Батжаргал уг шагналыг хүртлээ
Шилдэг “Залуу эрэгтэй тамирчин”
Усанд сэлэлтийн спортоор улсын рекорд амжилтыгЭ.Эрхэс 23 удаа шинэчлэн тогтоож, олон улсад өндөрамжилт үзүүлж, хүүхдийн спортын зуны наадмын 23 алтан медаль хүртсэн шилдэг тамирчин.
Шилдэг “Залуу эмэгтэй тамирчин”
Жүдо бөхийн 2025 оны өсвөрийн дэлхийн аваргаболсон амжилтаар М.Цэндбазар шилдэг залуу эмэгтэйтамирчнаар шалгарлаа
“Шилдэг дасгалжуулагч”
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа
“Шилдэг дасгалжуулагч”
Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Батхүү шилдэг дасгалжуулагчаар шалгарав
“Шилдэг эрэгтэй шүүгч”
Боксын спортын олимпын зэрэглэлийн шүүгч Б.Атарбаяр “Бөртэ чоно” гардан авлаа.
“Шилдэг эмэгтэй шүүгч”
Гольфийн шүүгч А.Сарнай шилдэг эмэгтэй шүүгчээр нэрлэгдлээ
“Шилдэг спортын холбоо”
Монголын сагсан бөмбөгийн холбоо 2025 оны шилдэг спортын холбоогоор шалгарлаа
Мөн Монголын дугуйн холбоо, Усан спорт сонирхогчдын холбоод 2025 оны спортын шилдэг холбоогоор тус тус шалгарав
2025 оны “Онцлох амжилт”-аар “Physical Asia Team” баг шалгарсан юм.
Харин олимпын бус төрлийн шилдэг холбоогоор Монголын Жюү Жицүгийн холбоо шалгарж, “Бөртэ чоно” гардан авлаа
“Бөртэ чоно-2025” наадмын шилдэг өв уламжлалт холбоогоор Монголын морин спорт уяачдын холбоо шалгарч, өвлийн спортын шилдэг холбоогоор Монголын Цанын холбоогоор нэрлэгдлээ.
Пара спортын “Шилдэг тамирчин”-аар Байт харвааны 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний холимог хосын төрөлд алтан медаль, эмэгтэй хосын төрөлд алтан медаль хүртсэн амжилтаараа Д.Сэлэнгээ шалгарсан юм. Тэрбээр өмнө нь пара байт харвааны ДАШТ-нээс эмэгтэй хосын төрөлд хүрэл медаль зүүж байсан билээ.
“Шилдэг баг”
Энэ удаагийн спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2025” ёслолын үйл ажиллагааны үеэр шилдэг спортын багаар сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ баг шалгарсан. Тэд 2025 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Дэлхийн аварга цолыг хүртсэн амжилтаараа энэхүү шагналын эзэд болсон юм. Мөн энэ онд сагсан бөмбөгийн их гэр бүлээс Монгол Улсын Гавяат цолтон 7 төрсөн билээ.
“Шилдэг эмэгтэй тамирчин”
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганхайч, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон, боксын Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Алтанцэцэг нар шалгарсан.
“Шилдэг эрэгтэй тамирчин”
Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин К.Ёолк, боксын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Баттулга, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга нар шалгарч шилдгийн цомоо гардан авсан.
Харин шилжин явах цом буюу “Бөртэ чоно” цомын эзнээр шилдгийн шилдэг тамирчнаар нэрлэгдсэн чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга гардан авсан юм.
Ирэх жилийн “Бөртэ чоно” наадам тун хол байна даа…
Тухайн оны шилдгүүд буюу шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монгол Улсын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг.
Тодруулбал, Монгол Улсад спортын сэтгүүл зүйд дагнан ажилладаг, сурвалжлан бичдэг, мэргэжлийн сэтгүүлч, спортын гэрэл зурагчид уг санал асуулгад оролцдог гэсэн үг.






