
Оюутолгойн сонсгол үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ө.Шижир “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхээс дараах асуултыг асуусан юм:
– Рио Тинто Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээндээ 11 хувийн хүүтэй зээл өгч, “Онтред”-д 6.5 хувийн хүүтэй зээл олгосон байна. Яагаад зээлийн хүү ийм зөрүүтэй байгаа юм бэ?
Харин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хариулахдаа:
– Нөхцөлийн хувьд буюу хүүгийн зөрүүг ярьж байгаа юм. “Онтре”-той хийсэн гэрээ 2004 оноос эхэлсэн. Энэ дүн, нөхцөлүүд 2004 онд л тохирсон тоонууд юм. Тэр үед Рио Тинто байгаагүй, би ч байгаагүй учраас нарийн мэдээлэлгүй байна.
– Сүүлийн гурван жилд Оюу толгойн Рио Тинтогоос авч байгаа нөхцлүүд нөгөө талд илүү давуу байгаад байсан тул “Онтре”-тэй эрчимтэй хэлэлцээр хийсэн. Үр дүнд нь өмнө нь яригдаж байсан бүх үзүүлэлтүүд менежментийн төлбөр, хүү зэрэг бүгдийг сайжруулсан. Сайжруулсан хувилбарыг Оюутолгойн менежментийн баг жил хагасын өмнө ТУЗ-доо танилцуулсан. Одоо сайжруулсан хувилбарыг ТУЗ-д өргөн барьсан, шийдвэр хүлээж байна.






