
“Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-аас 2026 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ болон санал зөвлөмжийг танилцууллаа.
Монголын залуучуудын эвсэл байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Амарзаяа: “Нийслэлийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр төсвийн тухай хуулийн хэрэгжилт хангагдаагүй, нийслэлийн төсвийг Улаанбаатар цэг.mn сайтад байршуулахгүй байгаа, иргэдийн оролцоо хангагдаагүй зэрэг асуудлууд ажиглагдаж байна.
Манай байгууллага 2023 оноос “Төсвөө мэдье, төсвөө мөшгье” кампанит ажил, нийслэлийн 9 дүүргийн төсвийг хянах ажлыг хэрэгжүүлж байна. 2025 оноос төсвийн ил тод байдлын хөтөлбөрөөр улсын төсвийг давхар хянаж ажиллаж байна.
2025 оны 10 сарын 9-нд бид Нийслэлийн Иргэдийн хурлын дарга, НЗД-д төсвийн мэдээллийг хуваалцах албан бичиг илгээсэн. Хариуд нь НЗД-ын ажлын алба “иргэдийн хурлын өргөн барьсны дараа сайтаас авна уу” гэсэн утгатай хариу өгсөн ч өнөөдрийг хүртэл Улаанбаатар цэг.mn сайтаас нийслэлийн төсвийг үзэж чадаагүй. Өчигдөр татаж авч үзсэнээр:
-
Төсөвлөсөн нийт дүн: 4 их наяд 637.5 тэрбум төгрөг
-
Зардал: 5 их наяд 866 орчим төгрөг
-
Өнгөрсөн жилтэй харьцуулахад 9,4%-иар өссөн
-
Алдагдалтай төсөв
Эмнэлэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал жил бүр өсч байгаа ч үр дүнгийн үзүүлэлт буурахгүй, үр ашиг хангалтгүй байна.
Иргэдийн оролцоо Эмонголиа платформ болон аппликэйшнээр хангагдсан гэж мэдээлж байгаа ч иргэний нийгмийн байгууллагууд санал асуулгын дэлгэрэнгүй мэдээллийг авч чадаагүй байна.
Хөрөнгө оруулалтын хувьд:
-
Нийслэлийн нутгийн захиргааг хиймэл оюун ухаанд шилжүүлэхэд 9,4 тэрбум төгрөг төсөвлөсөн, гэхдээ суурь бааз, хүний нөөц бүрэн бэлэн бус байна.
Төсвийн төсөлд:
-
Ил тод байдал, иргэдийн оролцоо хангагдсан байх ёстой
-
Хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүд чанар, хэмжих нэгжээр тодорхойгүй
-
Шилэн данс, төсөвт мэдээллийн нээлттэй байдал хангагдаагүй
Эдгээр нь Төсвийн тухай хуулийн 5.1-д заасан зарчим зөрчигдөж байгаа тул хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байна” гэв.






