
“Good Goodbye” дуугаараа бүхий л платформыг эзэгнээд буй Mamamoo хамтлагийн гишүүн Хвасагийн Clash сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Good Goodbye дуугаа дөнгөж гаргалаа. Таны өмнөх уран бүтээлүүдтэй харьцуулахад энэ дуу шинэ сорилт, өөрчлөлт байв уу?
-Энэ бол үнэхээр шинэ сорилт байсан. Би хүчтэй, тэсрэлттэй тайзны үзүүлбэрүүдээрээ танигдсан болохоор ийм уянгын, сэтгэл хөдлөм уран бүтээл хийх нь миний хувьд цоо шинэ зүйл. Маш их сандарч байсан ч догдлол нь илүү байсан.
-Энэ дуу салсны дараах уучлалыг, ухаарлыг илүү зөөлнөөр илэрхийлсэн шиг санагдсан. Яагаад хагацлыг ийм байдлаар илэрхийлье гэж бодсон бэ?
-Салалт гэдэг хайртай адилхан мэдрэгддэг зүйл байж мэднэ. Зөвхөн зүрх сэтгэл бус, бүхий л биед мэдрэгддэг зүйл. Хэн нэгнийг явуулах зориг гаргах нь хайрлаж байгаатай нэгэн адил гэж боддог.
Зарим хүн энэ дууг ойлгоно, зарим нь ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ ойлгохгүй байгаа хүмүүст би энэ мэдрэмжийг нэг өдөр заавал мэдрээсэй гэж хүсэж байна.

-Ингэж бодоход хүргэсэн гэхээр танд бас тийм зүйл тохиолдож ээ?
-Тийм ээ. Хагацаж чаддаг, чадсан хүмүүсийн тухай сэдэв хөгжимд тэр бүр байдаггүй юм. Салалт гэдэг нэгнээ сайнаар дурсаж явахын нэр ч байж болно. Миний салалт намайг илүү хүчирхэг болгосон. Салах нь үргэлж шаналгаатай боловч би одоо түүнийг илүү эерэгээр хүлээж авч чаддаг болсон.
-Яагаад Duomo-тай хамтарсан бэ?
-Би Duomo-г анх Bridgerton цувралын хөгжмөөр нь мэддэг болсон. Амарч байхдаа би ихэвчлэн ая сонсож тайвширдаг. Энэ дууг хийх үед энэ аялгууг Duomo хийвэл үнэхээр сайхан сонсогдоно гэж бодсон.
Тэд яг миний төсөөлсөн шиг зохиож өгсөн. Эхний хувилбарыг хүлээж аваад би уйлсан. Duomo өөрсдөө ч энэ ая үнэхээр сайхан болсныг, цаашид дахин хамтармаар байгаагаа хэлсэн.
-Клип нь ил захидал уншиж байгаа юм шиг, дарсамжаараа аялаж байгаа ч юм шиг мэдрэмж төрүүлсэн. Ийм мэдрэмж төрүүлэхийг зорив уу?
-Салах мөч ирэхэд хамгийн хүнд мөчүүд хүртэл дурсамжинд сайхан мэт санагдах үе ирдэг. Яг тэр мэдрэмжийг илэрхийлэхийг хүссэн. Хорсол, өс хонзон биш, үргэлж сайн сайхнаар дурсаж явахыг. Хайр мэдрүүлэх намуухан зөөлөн дүрүүдийг л үзүүлэхийг зорьсон.
-Эмзэг байдлаа дуугаар ил гаргана гэдэг хэцүү байсан уу?
-Энэ дуугаар зөвхөн Хваса биш, харин доторх Ан Хе Жин-ийг илүү харуулсан. Миний дуунууд эрч хүчтэй, илүү тэсрэлттэй байдаг бол энэ удаа дотоод сэтгэлээ тольдсон, зөөлөн, намуухан өнгө аястай хийсэн. Гэхдээ сул дорой гэсэн үг биш, илүү эмзэг, торгон мэдрэмжийг илэрхийлж байгаа юм.
-Ярилцлагыг: https://www.clashmusic.com/features/its-definitely-a-new-challenge-hwasa-on-her-solo-journey/?utm_source=chatgpt.com
ОРЧУУЛСАН: С.ГЭРЛИЙНТУСГАЛ






