
Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүд өнөө жил 350 мянган тонн хагас коксон түлш түлнэ.
Тэгвэл Улаанбаатарын агаарын чанар яагаад ийм муу байна вэ… Гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий.
Тодруулбал,
• Нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна.
• Усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэнэ. • Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна.
Үүний 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг.
Тиймээс Ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. • ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. Эдгээрийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Автомашины яндангаас гарч буй бохирдлыг энд дурдсангүй. Дээрх тоон дээр дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3-р цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ.






