
2012 оноос албан ёсны холбоо нь буюу Монголын хонхот бөмбөгийн холбоо үүсгэн байгуулагдсанаар энэ цагаас хойш өдрөөс өдөрт хичээллэх тамирчдын тоо өсөн нэмэгдэж буй.
Зөвхөн харааны бэрхшээлтэй иргэд л эл спортоор хичээллэдэг. Тэгвэл тун удахгүй БНСУ-ыг Монголын хонхтой бөмбөгийн шигшээ багийн тамирчид зорих гэж байна. Тэд “Инчон 2025” Олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байхад нь бид зорин очиж багийн тамирчдын төлөөлөл болон холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нараас ярилцлага авч байсан билээ.
Тэгвэл тэд “Өрөг.mn” сайтын хамт олонд талархын үгстэй ил захидал илгээжээ.

БНСУ-ын Инчон хотноо “Хонхтой Бөмбөг”-ийн ОУ-ын тэмцээн 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд болно.
Зөвхөн харааны бэрхшээлтэй иргэд л тоглодог уг спортын Монголын шигшээ багийнхан тэмцээнд оролцох зардлаа бүрдүүлж буй бөгөөд ард түмнээсээ тусламж хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
Хандивын данс: Хаан банк IBAN: 03000500 5022852885
/Монголын хонхтой бөмбөгийн холбоо/
Утас: 8899 0236


Тэмцээний тухай
Тус холбооны хувьд БНСУ-ын хонхот бөмбөгийн холбоотой 2017 оноос хойш тогтмол хамтын ажиллагаатай байгаа бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагддаг Солонгос-Монгол хамтарсан 3-р тэмцээнд бүтэн багаараа оролцохоор бэлтгэж байна.


Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Эрэгтэй тамирчин
- Б.Мөнх-Эрдэнэ
- Н.Цэрэнтогтох
- М.Баасандорж
- Б.Бямбадорж
- С.Сандагдалай
Эмэгтэй тамирчин
- Х.Хишигдэлгэр
- С.Тамираа
- Б.Гэрэл
- С.Нина
- Б.Наранцацрал
Ахлах дасгалжуулагч У.Чанцалтогтох, Б.Эрхэмзаяа нар ажиллаж байна.


Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






