
АНУ-ын Виржиния мужийн Уиллиам ба Мэри Коллежийн AidData институт 2000-2023 онд БНХАУ-ын засгийн газрын болон төрийн өмчит аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд дэлхийн 200 гаруй улсад 2.2 их наяд ам.долларын зээл, санхүүгийн тусламж олгосныг тогтоожээ.
Барууны орнууд Бээжин голчлон хөгжиж буй орнуудад зээл, санхүүгийн тусламж олгож, өөрийн улсаас өндөр хамааралтай болгодог гэсэн мэдээ мэдээлэл цацаж, үүнийг дагаад олон нийт ч ийм ойлголттой болоод байгаа билээ.
Тэгвэл AidData институтийн тооцоолсноор Бээжингээс хамгийн их зээл, тусламж авсан орнуудыг АНУ тэргүүлжээ.
Бээжингийн 2000-2023 онд хилийн чанадад олгосон нийт зээлийн 3/4 хувь нь дунджаас дээгүүр болон өндөр орлоготой орнууд дахь төсөл хөтөлбөр, үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхэд зарцуулагджээ.
Вашингтон дангаараа Бээжингээс 200 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт авсныгаа 2500 орчим төсөл хөтөлбөрт зарцуулсан байна.
Бээжингийн Вашингтонд олгосон зээл, санхүүгийн дэмжлэгийн талаас илүү хувь нь хөрөнгө мөнгөний асуудалд орсон Америкийн томоохон компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд зарцуулагдсан ба үүний ачаар 2000 оноос хойш Бээжин Америкийн өндөр технологийн компаниудыг худалдан авч, тус улсын шингэрүүлсэн байгалийн хийн төслүүд, эрчим хүчний хоолой, цахилгаан дамжуулах утас, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцжээ.
АНУ-аас гадна сүүлийн 24 жилд Их Британи Бээжингээс 60 тэрбум ам.доллар, Европын холбооны улс орнууд 161 тэрбум ам.долларын зээл, тусламж авсан байна.
Эх сурвалж: CNN






