
Өнгөрсөн сард албан ёсоор нээлтээ хийсэн “Physical Asia” олон улсын хүчний сорилтын шоу нэвтрүүлэгт Монгол, БНСУ, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин улсын баг тамирчид эх орноо төлөөлөн оролцож, манай улсын баг хоёрдугаар байр эзэллээ.
Уг шоуны эцсийн шатны гурван дугаар өчигдөр цацагдаж, ялагч баг тодров. Хүч чадал, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, багаар ажиллах чадвар зэрэг хүний биеийн хязгаарыг мэдрүүлсэн олон төрлийн сорилтуудад өрсөлдсөн багуудаас Монголын болон БНСУ-ын баг финалын шатанд шалгарч үлдсэн бөгөөд Монголын баг хоёрдугаар байрт шалгарлаа.
Олон улсын тайзнаа Монгол хүний биеийн хүч, сэтгэлийн хат, багаар ажиллах ур чадварыг харуулсан үндэсний багийн бүрэлдэхүүнд:
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр
- Холимог тулаанч Б.Энх-Оргил
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн
- Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн
- Жүдогийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адьяасүрэн
- МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан бөгөөд ийнхүү амжилттай оролцов.
Мөн Монгол талаасаа Spark Agency ажилласа юм. Бичлэгийг энд дарж үзнэ үү.






