
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.11.17/ хурлаараа гурван асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,
1.Хуулийн төслүүдийн танилцуулга
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулга,
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин
2. “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа Ардчилсан намын үндсэн дүрэм, журмын шинэчлэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох
Танилцуулга мэдээллийг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал
3.УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурван хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэв.

Хурлын явцад Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
“УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх тухай хуулийг өргөн барих нь зүйтэй. УИХ бол ойлголцлын танхим. Тиймээс аль нэг улс төрийн хүчний эрх ашгийг эрхэмлэж байгаа намын дарга УИХ-ын дарга байх нь зохистой биш гэсэн олон улсын жишиг байдаг” гэв.








