
Apple компанийн захирлуудын зөвлөл болон удирдлагууд Ерөнхий захирал Тим Кук албан тушаалаа өгсний дараа түүний оронд хэнийг томилох талаар хэлэлцэж эхэлсэн талаар Financial Times мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Ерөнхий захирал Тим Кукийн албан тушаалаа өгөх нь эртнээс төлөвлөгдсөн зүйл бөгөөд энэ нь компанийн гүйцэтгэл, зах зээлийн үнэлгээ зэрэгтэй огт хамааралгүй аж.
Тим Кукийн оронд Apple компанийн техник хангамжийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Жон Тернусыг томилогдож болзошгүй ч эцсийн шийд гараагүй байгаа аж.
Компанийн Ерөнхий захирлын шинэ томилгоог 2026 оны 1-р сарын сүүлээр гарах Apple компанийн ашиг орлогын тайлангаас өмнө зарлахгүй ч шинэ захирлыг оны эхэнд томилох нь жил бүрийн 6-р сард болдог Worldwide Developers Conference, 9-р сард болдог Apple компанийн шинэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулга зэрэг томоохон арга хэмжээнүүдэд бэлдэх хугацаа өгөх аж.
Тим Кук Apple компанид 1998 оноос ажиллаж эхэлсэн ба 2011 онд Стив Жобсын оронд Ерөнхий захирлаар томилогдсон юм. Тим Кукийн удирдлага доор Apple компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароос 4 их наяд ам.долларт хүрчээ.
Эх сурвалж: Reuters







трамп гичии зайл