
Ахмадууд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх, 2026 оны төсөвт тусгуулах шаардлага тавьж 60 гаруй хоног жагсаж байна.
-8,5% нэмнэ гэж буй ч энэ нь одоо авч байгаа тэтгэвэр дээр нь 70 орчим мянган төгрөг л нэмэгдэх тооцоолол юм. Ахмадууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тэдний хувьд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нийт 37 хоног төв талбайд суулт хийж, хэсэг завсарлаад энэ оны намар буюу 09 дүгээр сарын дунд үеэс эхлээд дахин жагсаж, суулт зарлаж буй.
Ахмадууд хоёр л шаардлага тавьж байгаагаа илэрхийлээд, ажлын өдрүүдэд 12:00-14:00 цагийн хооронд төрийн ордны гадна суулт хийж байгаа. Мөн энэ суултанд гэртээ байгаа ахмадууд, ирэх боломжгүй бүх л хүн нэгдээд байгааг хэлж байна.
- Сард авч буй тэтгэврийн хэмжээг ахмад настан бүрт ижил тэгш 1,5 саяд хүргэж нэмэгдүүлж өгөх
- Тэтгэврийн зээлийн хугацааг сунгаж өгөх гэсэн хоёр шаардлагыг тавьж байгаа юм.
Ингээд бид ахмадын төлөөлөлтэй уулзаж цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Би ЧД–ийн иргэн Дэлгэрмаа гэдэг ахмад хүн. Өнөөдөр бид нар яагаад энэ Төрийн ордны баруун хаалганы гадаа ингээд өдөр болгон жагсаад байна аа? гэдэг чинь ахмадууд бүгд зүрх сэтгэлээрээ нэгдсэн байгаа гэсэн үг ээ. Яагаад гэвэл ахмадуудын энэ амьдралд сарын 689 мянган төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байна.
Бид 10 сарын 1-нд ахмадынхаа баяраар хүртэл суулт хийсэн шүү дээ. 9 сарын 10-наас хойш ерөөсөө тасралтгүй суултаа хийгээд, үзэл бодлоо цагаан хоолойгоороо илэрхийлээд байж байна. Статистик тоон мэдээллээр Монгол Улсад тэтгэвэр авдаг 5500 ахмад бий. Тэгвэл яагаад эдгээр ахмадын тэтгэврийг Монголбанк дангаараа базаж, бидний тэтгэврийг олгох ажлыг ерөнхийлөн базаад зохион байгуулчхаж болохгүй байгаа юм бэ?
Бид үнэндээ хүүнээс хүү төлөөд бусад арилжааны банкуудыг баяжуулаад баймааргүй байна. Монголбанк нь шийдлээ үүсгээд ахмадуудынхаа тэтгэврийг 12 хувьд хүргээд өгөөчээ гэсэн ийм үзэл бодлоор нэгдээд явж байна. Яагаад гэвэл ахмадуудын чинь тэтгэврийн нэмэгдлийг 8% гэж тооцоод, сараар нь үржүүлээд бодохоор 20-д гараад явчхаж байгаа байхгүй юу. Миний хувьд Хаан банкнаас тэтгэврээ авдаг. Энэ банк нь 18% биднээс суутгаж авдаг.
Мөн хамгийн гол нь ахмадуудынхаа шаардлагыг энэ саарал ордноос гарч ирээд, үзээд хараад, уулзаж бидэнтэй ярилцаад сарын 1,5 сая болгоод өгөөч гэж л хүсэлт тавьж байгаа юм. Ингэвэл ахмадууд бид тэтгэвэриийн зээл авч, хүүнээс хүү төлж, өрийн дарамтанд дарлуулахгүй шүү дээ.
Энэ саарал ордноос гарч ирээд холбогдох албан тушаалтнууд нь ахмадуудаа хүндлэн, тохойг нь өргөж, мэндчилж уулзаад, учир байдал, гарц гаргалгааг яагаад ярилцаж болохгүй гэж?
Яагаад нэг ч хүн гарч ирж уулзахгүй, бидний хүн гэж огт тоолгүй, үл хүндлээд байгаа юм.
-Сайн байна уу Та? Та өөрийгөө танилцуулна уу. Сард хэдэн төгрөгний тэтгэвэр авдаг вэ?
-Сайн байна уу. Би СБД-ийн 1 дүгээр хорооны иргэн Бямбасүрэн гэдэг хүн байна. Миний хувьд ахмадуудтайгаа сэтгэл зүрхээрээ нэгдээд, шантрахгүй ингээд явж байна. Сард би 689 мянган төгрөгний тэтгэвэр авдаг. Энэ мөнгөний хэдээр нь эм тангаа авах вэ, хэдээр нь түлш, нүүрсээ авах уу? үнэхээр хүнд тусаад байна. Дээр нь нэмээд хэлэхээр тэтгэврийн зээлгүй ахмадууд тун цөөхөн дөө. Ихэнх нь тэтгэврийн зээлтэй, тиймээс энэ зээлийн хугацааг нь жаахан сунгаад өгчих боломж байна уу гэсэн шаардлагыг л тавиад байж байна. Жишээ нь миний хувьд 24 сараар нь тэтгэврийн зээл авчихсан л даа. Тэгэхээр надад бол зээлээ төлчихөөд илүү гарах мөнгөгүй учраас үнэндээ хоол хүнсээ ч авч адахгүйд хүрчихээд амьдарч сууна. Нууцгүй хэлэхэд ядаж 36 сарын хугацаатай тэтгэврийн болгочихвол бид амжиргаандаа санаа зоволгүй, өтөл насандаа ингээд гадаа хүйтэнд сууж, даарч хөрөлгүй, гэр орондоо дулаан таатай суумаар байна.
Яг энд хөл гар муутай, гэртээ эрүүл мэндийн шалтгаантай суугаа олон ахмаад настнууд ирж оролцож чадахгүй байгаа. Гэхдээ тэд маань бүгд зүрх сэтгэлээрээ нэгдээд, дэмжиж буйгаа өдөр бүр илэрхийлж байна.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







…
ene ih baylagtai ard tumen .ingej ybuulah gej heden ahmadaa .eh oron oo tonson humuus uil laigaa idleh bolno ur huuheduud chini .tsagaan zahtai hulgaichuudad .
ene ih baylagtai ard tumen .ingej ybuulah gej heden ahmadaa .eh oron oo tonson humuus uil laigaa idleh bolno ur huuheduud chini .tsagaan zahtai hulgaichuudad .
8.6 nemegdel ogtoos bish shuu uniin usultin hajuud uuniig oilgoh hun Mongol turd 1 ch alga daa huurhii zailuul .usan guzeenuud.30 garui ih nayd tusubt unur dun shuu . huurgiilulttui ym da estoi tur bolj toglon idej uuh ym daa ….gishuud 302 myngaar sar amidraad uzeesei chadahgui uhdeluud…..