
Сэтгүүлч Б.Батцэцэг Улсын Их Хурлын гишүүн Ч.Номинг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар ханджээ.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Номинг Соёлын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсыг дэлхийд сурталчлан таниулахад хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй байгаа учир Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандсан байна.
-“Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчлах нэрээр гаргасан зардлын тухай холбогдох албан тушаалтнуудаас нь тодруулга авах оролдлого хийгээд тухайн авсан мэдээллүүд нь хоорондоо зөрөөд байсан. Монгол Улсыг гадаадад сурталчлахад хэдэн төгрөг зарцуулсан бэ гэвэл ямар ч хүн тоо баримтаа гаргаад, задаргааг нь гаргаад үр дүнг нь тайлагнавал энгийн л асуудал шүү дээ. Энэ хүрээнд тодруулга авах гэтэл тодорхой хариулт өгөөгүй” гэлээ.







зөв дэмжиж байна. эцэгтэй нь цуг шалга. ёроолгүй сав шиг гударсан новш. нүдэнд хүйтэн харагддаг