Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Пара жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
Казахстаны Астана хотод 11-р сарын 7-9-ний өдрүүдэд Пара Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд пара жүдо бөхий холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Чинзоригоор ахлуулсан, 2-р дасгалжуулагч ҮШБ-ийн 7 тамирчин оролцжээ.
Медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.
Эмэгтэйчүүдийн:
- j1-70кг ОУХМ Л.Туруунаа алт
- j1-52kg СМ Т. Сувд-Эрдэнэ хүрэл
Эрэгтэйчүүдийн:
- j1-95кг ОУХМ Д.Ганбат Мөнгөн
- j1-70kg СМ Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль зүүлээ.
Мөн тэмцээний j2-81kg ОУХМ Э.Даваадагва, j1 +95kg ОУХМ Л.Эрдэнэбилэг, j1 -70kg Б.Сүхбат нар 5-р байранд шалгарчээ.
Мөн багийн тэмцээнд багаараа тавдугаар байранд бичигдсэн байна.







