
Монголын төдийгүй дэлхийн цахим спорт сонирхогчдын хүндлэлийг хүлээгээд буй “The MongolZ” баг БНХАУ-ын Чэндү хотод болж буй “IEM Chengdu 2025” тэмцээний эхний тоглолтоо “Heroic” багтай хийж эхний ялалтаа аваад байна.
Хэдхэн өдрийн өмнө “The MongolZ” багийн цахим хуудсаараа дамжуулан багийн тоглогч “Senzu”-г InActiv төлөвт шилжсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл “Senzu”-ийн оронд тоглох тамирчин Б.Өнөдэлгэр буюу “Controlez” гэж хэн бэ
Б.Өнөдэлгэр нь 1997 оны тавдугаар сарын 27 нд төрсөн 28 настай. Тэрбээр 2017 оноос эхлэн тоглогчийн замналаа эхлүүлсэн байна өдгөө найман жил Counter Strike төрлөөр тоглож байна.
Түүний замнал нь “Kheegui” багаас замналаа эхлүүлж байсан байна.
Тэрбээр 2017 оны 10-р сараас 11-р сар хүртэл “Mogul”, 2017 оны 11-р сараас 12-р сар хүртэл “The MongolZ”, 2020 оны 2-р сараас 3-р сар хүртэл “Checkmate”, 2021 оны 9-р сараас 2022 оны 12-р сар хүртэл “ARAVT”, 2024 оны 8-р сараас 11-р сар хүртэл “NomadS”, 2024 оны 11-р сараас багуудад тус тус тоглож байж ээ.







