Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

БНСУ-н Гүми хотод хоккейн өсвөрийн олон улсын тэмцээн өнгөрөгч долоо хоногт боллоо. Тэмцээний U9, U12 насанд Монголын өсвөрийн хоккейчид өрсөлдөж, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. U12 насанд зохион байгуулагч БНСУ-ын баг алтан медаль хүртсэн бол Монголын баг мөнгөн медаль хүртлээ.

Мөн U9 насны хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Монгол болон БНСУ-ын “Twings” багууд шалгарсан. Уг тоглолтод Монголын баг өрсөлдөгчөө 5:2-оор хожиж, хүрэл медалийн тавцанд зогслоо. Тус тоглолтын шилдэг тоглогчоор Б.Эгэлзаяа тодорсон байна.








