
2018 оны “The Voice of Mongolia” шоуны үеэр дуучин Б.Өсөхбаяр үзэгчдийг гайхшруулж, шүүгчдийг алмайруулж чадсан хүчирхэг хоолойгоороо олны анхаарлыг татаж байлаа. Тэрбээр тухайн үед “Angel” хэмээх дууг дуулснаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байв. Энэхүү үзүүлбэр нь тухайн жилийн шоуны хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
Тэгвэл авьяаслаг дуучин маань өдгөө өөрийн уран бүтээлийн замналаа үргэлжлүүлж, сэтгэл шингэсэн шинэ бүтээлээ олон нийтэд хүргэж байна. Түүний шинэхэн уран бүтээл болох “Waiting for You” нэртэй дуу нь Б.Өсөхбаярын найз бүсгүй О.Саруулдаа зориулсан анхны уран бүтээл юм.
Дууны үг, ая хоёр нь хайр, хүлээлт, итгэл гэсэн гүн утгыг илэрхийлж, анх сонссон хүн бүрийн зүрхэнд хүрэхүйц уянгалаг мэдрэмжийг төрүүлж байна. Хүмүүсийн сэтгэгдлээс харахад “Waiting for You” нь Б.Өсөхбаярын хоолойны өнгө, дууны техникийг шинэ түвшинд харуулж, өмнөх бүтээлүүдээс нь илүү гүн сэтгэгдэл төрүүлж чадсан хэмээн дүгнэж буй.
Мөн дууны клипийг тун уран сайхны шийдэлтэйгээр хийсэн бөгөөд тэндээс хоёр залуугийн сэтгэлийн холбоо, хайр болон хүлээлтийн тухай уур амьсгалыг мэдрэх боломжтой. Үзэгчид уг дууг “уянгалаг, сэтгэлд хүрсэн, зүрхний гүнээс гарсан бүтээл” хэмээн магтаж байна.
Ийнхүү “The Voice of Mongolia”-ийн тайзнаас урлагийн амьдралдаа хөл тавьсан Б.Өсөхбаяр уран бүтээлээ улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, монгол поп, соул урсгалд өөрийн өвөрмөц өнгийг нэмж байгаагаараа бахархууштай уран бүтээлч болж чаджээ.
ДУУГ СОНСОХ:






