
Оюуны Спортын Менежмент байгууллага, Монголын Спорт Өрөлтийн Холбоо нь жил бүр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын оюун ухааны академи болон улсын чансааны шилдэг тамирчдаар шигшээ багаа бүрдүүлэн оролцдог уламжлалтай.
Энэ удаагийн тэмцээн БНХАУ-ын Далиан хотод 10 дугаар сарын 24–26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Манай баг энэ удаа 6–60 насны нийт 64 тамирчинтайгаар, 12 насны ангилалд “Ганцаарчилсан”, “Хос” болон “Баг”-ийн төрөлд өрсөлдөж 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл нийт 29 багц медалийн эзэд боллоо.

Уг тэмцээнд “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн 5 тамирчин чансаагаараа улсын шигшээ багт шалгаран оролцсон бөгөөд бахархал дүүрэн амжилттай оролцлоо.
Хосын төрөлд:
35+ нас – М.Ганцэцэг, Р.Уранцэцэг нар мөнгөн медаль
Багийн буухиа 3-6-3 төрөлд:
6U нас мөнгө медаль ( М.Гүнбилиг, Ж.Гэгээнээ, О.Номинхүслэн)
35+ нас мөнгөн медаль
Багийн Цикл халз өрсөлдөөнд:
35+ нас мөнгөн медаль
Ганцаарчилсан 3-6-3 төрөлд:
35+ нас – М.Ганцэцэг хүрэл медаль
Ганцаарчилсан Цикл төрөлд:
35+ нас – М.Ганцэцэг мөнгөн медаль тус тус хүртсэн байна.


М.Ганцэцэг “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн Эрхлэгч:
“Оюун ухааны академийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цэцэрлэг учраас манай цэцэрлэгийн бүх ангид Спорт өрөлтийн хичээлүүд хүүхдүүдийнхээ нас, насны онцлогт тохируулсон хөтөлбөрөөр ордог.
Мөн Оюун ухааны академи дээр хэрэгждэг бүх хөтөлбөр манай цэцэрлэгт хүүхдийн 3 настайгаас эхлэн хэрэгжиж байдаг. Ямар ч хүүхэд энэ спортоор хичээллэх боломжтой. Цааш үргэлжлүүлээд сурагч болсон ч хичээллээд явах боломжтой байдаг”
Р.Уранцэцэг “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн багш
“Спорт өрөлтөөр хичээллэж, суралцах нь хүүхдэд маш олон талын эерэг нөлөөг үзүүлдэг. Тэдний баруун, зүүн тархи зэрэг хөгжиж, сэтгэн бодох, шийдвэр гаргахад хурдтай болох зэрэг давуу тал бий”






