
Өнөөдрөөс 11-р сарын 05-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээр:
Хур тунадас: 11 дүгээр сарын 02-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 03-нд Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд нутгийн зарим газраар, 07-09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -17…-22 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн урьдчилсан төлөв мэдээллээр: Хур тунадас: 03, 06-нд ялимгүй цас орно. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 03, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10…-15 градус, бусад хэсгээр -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-18 градус, бусад хэсгээр -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.






