
Жүжигчин С.Ариунбямба, дуу оруулагч Ө.Наранбаатар, О.Оюун нар гавьяат жүжигчин цол хүртлээ
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй жүжигчид болон дуу оруулагч, операторуудад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Орчуулгын киног амилуулан, үзэгчдийн чихэнд сонсголонтой хоолойгоороо хэдийнээ хоногшсон дуу оруулагч жүжигчид өнөөдөр төрдөө үнсүүллээ.
Тухайлбал:
- “Golden Pictures Production”-ий продюсер, киноны дуу оруулагч, жүжигчин Өлзийн Наранбаатар,
- Монгол Кино үйлдвэрийн жүжигчин, киноны дуу оруулагч Очирбатын Оюун нарт Монгол
Улсын Гавьяат жүжигчин цол хүртээв.
Орчуулгын киноны салбараас 2013 онд Т.Цэмпилмаа гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж
байжээ.
Киноны дуу оруулагч Ө.Наранбаатар 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл МҮОНТ-д дуу оруулагчаар 34 жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө монгол кино, хүүхэлдэйн кино зэрэг 30 орчим мянган кинонд дуу оруулжээ.
Мөн Монгол кино үйлдвэрийн жүжигчин, дуу оруулагч Очирбатын Оюун гавьяат жүжигчин цол хүртсэн бол “Шар гэгээ” киноны Хоролгаравын дүрийг бүтээсэн Л.Жижжаламыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнав. Түүнчлэн Монгол кино үйлдвэрийн ерөнхий инженер П.Төмөртогтохыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.
Төрийн дээд одон, медаль хүртэж буй видео БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






