
Улаанбаатар хотын иргэд энэ оны аравдугаар сараас эхлэн хагас коксон түлш хэрэглэж эхэлсэн билээ.
Тэгвэл сүүлийн өдрүүдэд шинээр хэрэглээнд нэвтэрсэн хагас коксон түлшний савлагаа нь заасан хэмжээндээ хүрэхгүй байгаа талаар мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ талаарх мэдээллийг Тавантолгой түлш ХХК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Даваабаатараас тодрууллаа.
-“Тавантолгой түлш ХХК-ын БНХАУ-аас оруулж ирж савлан худалдан борлуулж байгаа шинэ түлш маань 25 кг-аар савлагдан иргэдийн гар дээр очих ёстой. тэгвэл сүүлийн үед цахим сүлжээгээр шинэ түлш маань дутуу жинтэй байна гэх мэдээлэл гарсан. Манай үйлдвэр дээр аравдугаар сарын 4-ний өдөр савлагааны машиныг жигдрүүлэх туршилтын ажил явагдаж байх үед савлагдсан тодорхой тооны түлшийг шөнийн тээврээр агуулахад хүргэгдэж худалдаанд гарсан асуудал байгаа.
Дутуу жинтэй түлш худалдан авсан иргэдийн гомдолд холбогдох хяналт шалгалтыг хийгээд хохирлыг барагдуулаад явж байгаа.
Дутуу кг савлагаатай түлш худалдан авсан иргэд 7011-9400 утсанд холбогдож худалдан авсан түлш нь үнэхээр дутуу байгаа тохиолдолд өөр түлшээр сольж өгөх арга хэмжээ авч байна” гэлээ.







үхсэн кокс..сайжруулснаа долоон дор..19 хэн кг..хэн ямар газар хиигээд бгаа..тэгээд 3 хан..7 хон. өгнө гэнүү..хэцүүн бэ..дандаа хачин хачин тэнэг сагаа гаргажын !!!!
Бас л хулгай биздээ