
Улсын Их Хурлын Ерөнхий нарын бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-” Өнөөдөр “Төрийн байгуулалтын байнгын хороо” 11:00 цагаас хуралдаж эхлэх байсан. Гэвч Ц.Сандаг-Очир гишүүн 30 минут хүлээсэн байна лээ. “Төрийн байгуулалтын байнгын хороо 32 гишүүнтэй байнгын хороо дундаа хамгийн олон гишүүнтэй хоёр хорооны нэг нь. 32 гишүүнээс 28 гишүүн ирэх боломжтой гэж Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байсан гэвч байнгын хорооны хуралдаан эхлэхээр 30 минут хүлээхэд байнгын хорооны даргатай хамт 4-5 гишүүн танхимд сууж байсан.
Тухайн цаг үед Ардчилсан намын бүлэг хуралдаж дуусаагүй, зарим гишүүд хуралдаа орж ирэхгүй байсан учраас дэгийн хуулийн дагуу нэгэнт хуралдах боломжгүй болсон хуралдааныг хаагаад дараа нь хуралдааны товыг зарлах эрх нь байгаа.
Асуудал орох нь тодорхой яагаад гэвэл “Үндсэн хууль”-аар Улсын Их Хуралд өгсөн үүрэг юм. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулах асуудал пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт багтсан байгаа” гэлээ.






