
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох танилцуулгыг ирэх 7 хоногт болгон хойшлуулсан талаар УИХ-аас мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нүүрсчид амь тавьж байна. Айсан хүнд аргал хөдөлж байна даа. Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо гэсэн чинь ухаан алдаж унаж байна. “Амь авраарай” гээд явж байна. Хамаг юм нь ил болоод эхэлсэн. Гэхдээ сая ил болоогүй шүү. Админералтай холбоотой, холбоогүй гээд л байна. 2023 оны 11 сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд буюу нүүрсний сонсголоос 45 хоногийн өмнө ЗГ-ын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Амарбаясгалаан чи одоо өөрөө боль. Монгол жижигхэн, хүн ам цөөхөн. Наад Админералынхаа асуудлыг өөрөө шийд. Наадхаа шийдэхгүй бол өөрөө асуудалтай шүү” гэдэг асуудлыг нээлттэй ярьж хэлж байсан шүү дээ.
Хоёрдугаарт 2023 оны 9-р сард Д.Амарбаясгалан социалист маягийн авлига үүсгэчихлээ гэдэг мэдээлэл Германы хэвлэл мэдээллийн сайтад нийтлэгдэж байсан.
Мөн бүх зүйл сонсголоос өмнө л яригдаж байсан асуудал. Ерөнхий сайд ЗГ-ын хуралдаанд “Наад Ц.Чулуунзагдаа өөрөө зайлуулаач ээ. Наад Б.Ганхуяг, Н.Удаанжаргал гэсэн Монголын Оюутны холбооноос ирсэн нөхдүүд чинь асуудал үүсгээд байна” гэж хэлж байсан. Энэ нь “Би томилоогүй шүү. Чиний томилсон хүмүүс асуудал үүсгээд байна” гэдэг зүйлийг ил тод хэлж байсан.
УИХ-ын дарга “Би Админерал” компанид хувь эзэмшдэггүй гэдгийг л нотлоод байгаа. Хэн хувь эзэмшдэг гэж яриад байгаа юм. Өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юмуу. Хууль хяналтын байгууллагынхны ажиллах боломжийг олгооч” гэв.
Видео ярилцлагын шууд дамжуулалтыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






