Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхээр болжээ.
Тэрбээр 15:00 цагт хэвлэл мэдээллээр дамжуулан Төрийн ордон дахь өөрийн албан өрөөндөө мэдэгдлээ хийх аж.
Ард түмэндээ хандсан мэдэгдэл нь ямар асуудлаар гэдэг нь тодорхойгүй байна.
Өнгөрөгч бямба гарагт МАН-ын Бага хурал хуралдаж намын даргаа сонгосон бөгөөд Ерөнхий сайдын хувьд намын даргад нэр дэвшин өрсөлдсөн.
Намын даргын сонгуультай холбоотой дүрэм зөрчсөн тухай асуудал үүссэн ч талууд өөр өөрийн өнцгөөр тайлбар хийгээд байгаа.
Ерөнхий сайдын зүгээс намын даргын сонгуультай холбоотой болон улс төрд өөрийнх нь нэр дээр хаяглан явах болсон мэдээлэлд тайлбар өгөх магадлалтай байна.






