
Хятадын Вэньжоу хотын шүүх Мьянмарт цахим луйврын төвүүд ажиллуулдаг байсан Мин овогтой гэр бүлийн 16 гишүүнд цаазаар авах ял, 11 гишүүнд бүх насаар хорих ял, 12 гишүүнд 5-24 хүртэлх жилийн ял оноожээ.
Бээжин үүгээрээ цахим луйврын эсрэг хатуу тэмцэнэ гэдгээ харуулахыг зорьж байгаа ба Хятадын эрх баригчдын шахалтаар энэ оны эхээр Бангкок мөн л Тайланд-Мьянмарын хил дээрх луйврын төвүүдийн эсрэг ажиллагаа явуулсан билээ.
Яллагдагчид нь Хятадтай хиллэдэг Мьянмарын Кокан өөртөө засах бүсэд цахим мөрийтэй тоглоом, цахим луйврын төвүүд ажиллуулдаг гол дөрвөн гэмт бүлэглэлийн нэгтэй нь хамтран ажилладаг байжээ.
2023 онд Мьянмарын эрх баригчид Мьянмарт цахим луйврын төвүүд ажиллуулж байсан Хятадын иргэдийг баривчлан, БНХАУ-д хүлээлгэн өгсөн билээ. Вэньжоу хотын шүүх яллагдагчид нь 2015 оноос хойш бусад гэмт бүлэглэлүүдтэй нийлж, харилцаа холбооны луйвар, хууль бус мөрийтэй тоглоом, хар тамхины наймаа, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх гэмт хэргүүдийг үйлдэж байсныг тогтоожээ.
Түүнчлэн яллагдагчид хамтран ажиллаж байсан гэмт бүлэглэлүүдийн хамтаар цахим луйврын төвийнхөө хэд хэдэн ажилчдын аминд хүрсэн гэжээ.
Яллагдагчид нь Мьянмарын Шан мужийн хамгийн нөлөө бүхий гэр бүлүүдийн нэгд тооцогддог байсан ба зөвхөн Лауккай хотод ажиллуулж байсан цахим луйврын төвүүдэд нь л гэхэд 10 мянга гаруй хүн ажилладаг байжээ.
Тэдгээр төвүүдээс хамгийн алдартай нь болох “Гэтэж буй бар” төвд нь ажилчдыг тогтмол зодож, тамлан зовоодог байсан аж.
Эх сурвалж: BBC.com







Мафи л байсхн бна ш дээ