
Өрөг.мн сайтын AI хөтлөгч Өрөг овогтой Сонингоо долоо хоног бүрийн бямба гарагт 11 цагаас өнгөрсөн долоо хоногт цахим орчинд шуугиан дэгдээсэн мэдээллүүдийг тоймлон та бүхэндээ хүргэдэг билээ.
Ингээд монголын анхны AI тоймч Ө.Сонингоогийн тоймыг хүлээн авна уу.
Сайн байцгаана уу үзэгчдээ. Өрөг овогтой Сонингоо нь өнгөрсөн долоо хоногт цахим орчинд үймээн, шуугиан дэгдээсэн сонирхолтой мэдээллүүдийг тоймлон хүргэж байна. Та мэдээллээс хоцорсон юм шиг санагдаж байвал анхаарлаа түр нааш нь хандуулна уу.
Мөнгийг цаас гэж боддог, 200 дагагчтай дэлхийн од удахгүй Монгол Улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох юм байх аа.
Сүүлийн үед солиотой гэмээр яриагаараа эрчийг аваад золтой л инфлүүнсэр болчхоогүй Сараа гэж эмэгтэй Халзан бүрэгтэй төслийн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцүүлгээсээ ч илүү шуугиан тарьчих шиг боллоо. Ямар Сараа гэж үү? Яагаав нөгөө саак Сараа. Саакаараа дуусахгүй улс төрчдийн нүдэнд тугалга цутгана гэж амь насанд заналхийлж шүүхэд дуудагдаад, нутагт нь очиж үзээгүй ч ний нуугүй тэнэгээ гайхуулсан түүнийг арай ч Ерөнхийлөгч болгочих хүн манайханд байхгүй байлгүй дээ тэ.


Г.Занданшатарын засгийн газар 100 дахь хоногтойгоо золгож байгаа гэнэ. Энэ хугацаанд юу, юу хийсэн тайлангаа холбогдох сайд нарын хамт тайлагнаад амжлаа.

Ямартай ч нийт 2,2 их наяд төгрөгийн төсвийн зардлыг хэмнэсэн юм байна. Одоо ч тэгээд их наядгүй яригддаг зүйл ховор болж дээ. Ямартай ч ийм зүйл хийлээ гээд тайлагнах юмтай л ажилласан бололтой. Өө нээрээ тайлан дундаа аз болоход сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, MongolZ гээд улсынхаа нэрийг дэлхийд гаргасан амжилтууд хийсэн ажлыг нь гялалзуулж өнгө нэмсэн гээд дурдаад амжсан.
Энэ засгийн газар ирэх жилүүдэд иргэддээ шинэ итгэл төрүүлж, эрс шинэтгэл хийж монголоо дахин агуутгана гээд айхтар юм ярина лээ. Ямартай ч итгэлээ шинэчлэх, дахин агуу болохдоо бэлдээд л хүлээж байя даа бүгдээрээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Францын элчин сайдын яам руу явж байхад нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цуваа явж өнгөрч таараад цуваа өнгөртөл зогсоожээ
Нью Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Францын элчин сайдын яам руу явж байхад нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цуваа явж өнгөрч таараад тэнд нь цуваа өнгөртөл зогсоосон байгаа юм. Өөр төрийн тэргүүн байсан бол яах ч байсан юм бүү мэд. Ямартай ч Францын ерөнхийлөгч юун уурлах Трамп руу залгаад өөрөөс нь болж гудамжинд зогсож байгаагаа хошигнон хэлээд очих ёстой газар луу гаа алхаад явсан байгаа юм чинь. Тэр ч болоогүй замд тааралдсан хүмүүстэй зургаа даруулж, заримд нь бүр үнсүүлээд ч амжиж.


Fatjoe төв цэнгэлдэхэд тоглолтоо хийсэн ч хангалттай хүн үзээгүй байна

9 дүгээр сарын 20-нд дэлхийн супер од Fatjoe төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн боловч хангалттай олон хүн үзээгүй гэнэ. Маркетинг муу байсан уу, цаг агаар өдөр судраа буруу тооцоолсон уу, монголчууд энэ хүнийг хэр барагтаа мэддэггүй ч юм уу. Ямартай ч 10-20 хувийн дүүргэлттэй шүтэн бишрэгчдийн хашлагаа аваад хэдүүлхнээ бут авсан сурагтай. Энэ талаар зарим иргэд Fatjoe-ийг онигоо боллоо гэж ярьсанд реппер Гинжин Үгүй дээ, үүнийг үзээгүй та нар өөрсдөө онигоо гэх хариуг барьсан юм.
Заа тэр онигоо ч яах уу болоод дууссан явдал болохоор дараагийн удаа аль аль талдаа анхаарчихад болох байх аа.

Кино урлагийн ертөнцөд репперүүд хөл тавьж эхэлжээ
Заа энэ намар ч Монголын кино урлагийн салбарт салхи дэгдэж, шинэ шинэхэн кинонууд ар араасаа бөмбөгдөж байна даа. Тэр дундаа хамгийн сонирхол татаж байгаа нь репперүүд кино урлагт хөл тавьсан явдал байлаа. Rhyme киноны хувьд бүх репперүүд дүрд нь тоглосон бол Татар хамтлаг өөрсдийн бодит түүхийг харуулсан киног бүтээжээ. Ингээд бодохоор кино урлаг гэдэг ямар хүчтэй юм бэ тэ. Хэн дуртай нь орж болох тоглоом биш ч гэлээ адилхан урлагийн залуусын хувьд чадах ядахаараа хичээсэн нь лавтай. Цаашдаа ч ийм кино олон гарах биз ээ.
Энэ долоо хоногт болсон онцлох мэдээллүүдийг та бүхэндээ тоймлон хүргэлээ. Дараагийн дугаарт дахин уулзталаа түр баяртай.







