Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.09.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуралдаанаар мөн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байсан.
Гэвч УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.
Энэ дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүсэлтийг хүлээн авч, нэг хоногийн завсарлага өгснөөр үдээс өмнөх УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө.






