
Өнөөдөр “Нарны Эрчим Хүчээр Улаанбаатар хотын Гэр Хорооллыг Шинэчлэх нь” төсөлд гарын үсэг зурах ёслолд дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар оролцлоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх уг төслийг БНХАУ-ын Олон улсын Хөгжил, хамтын ажиллагааны үндэсний агентлагаас санхүүжүүлж дүүргийн 500 хүртэлх айл өрхүүдийн монгол гэрт нарны эрчим хүчээр халдаг технологийг суурилуулахаар боллоо.


Дүүргийн зүгээс нүүрснээс татгалзах, айл бүрийг дулаан алдагдалгүй болгох, халаалтын ногоон шийдэл рүү шилжүүлэх чиглэлийг барин ажиллаж байна.








