Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нийслэлийн цагдаагийн удирдах газар / НЦУГ/ –аас Хөвсгөл аймагт алга болсон хоёр настай хүүгийн цогцос олдсонтой холбогдуулан мэдээлэл өглөө.
“Хүү есдүгээр сарын 17-нд алга болсон. Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 16.00 цагийн орчимд алга болсон газраас 3-4 км зайнаас цогцсыг нь оллоо. Цогцос олдсон хэсэгт эрэн хайх ажил хийгдсэн үү гэдэг нь шалгагдаад явна. Ил харагдах гэмтэл шархны талаар янз, янзын мэдээлэл явж байна. Хэргийн газрыг хамгаалалтад аваад, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Яг одоо үзлэг хийгдэж байгаа. Шинжээчийн дүгнэлт гараад явна. Нас барсан шалтгаан нөхцөл удахгүй тодорхой болно” гэх мэдээллийг өгөв.






