
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлч нарын өмнө гарч ирлээ. МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн түүн рүү сүүлийн өдрүүдэд олон ч сум очиж буй. Өчигдөр л гэхэд Б.Энхбаяр гишүүн гарч ирж түүний талаар хэд, хэдэн ноцтой мэдээлэл хийсэн удаатай. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад нээлттэйгээр хоёр цаг гаруй хариулав.
ШУУД:
Түүний ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
НЭГ. Манай гэр бүл ном хэвлэдэг бизнестэй. Аав маань газар хөндөх цээртэй шүү гэж хэлж өсгөсөн. Намайг Админерал ХХК-тай хамаагүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Долоон удаа шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч хэлэлцдэггүй. Энэ бүхний ард улс төр бий.
ХОЁР. Бизнес хийж байгаа нь залуучуудыг улс төрд хутгаж, цагдаа, шүүхийн өмнө аваачиж байна
ГУРАВ. Авлигатай тэмцэх газар баримт байгаа бол намайг шалга
ДӨРӨВ. Өчигдөр орой надад санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүд дээр АТГ хавтаст хэрэг нээх гэж үзсэн. Намайг илтэд дэмждэг хүмүүс Бага хурал дээр ирээгүй байвал шууд дарамтлуулсан байна гэж үзээд нэрийг нь зарлана.
ТАВ. МАН-д хагарал байгаа. Би нуухгүй. Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Б.Энхбаяр нарын хов зөөж, амь зогоож гүйдгээс л болдог.
ЗУРГАА. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг сунгая гэж гишүүдтэй уулзаж явсан. Энэ нь даамжирч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарыг муудалцуулах ажил явсан. Энэ бүгдийг Г.Занданшатар хийсэн.
ДОЛОО. Би Г.Занданшатарын талаар ярихгүй. Ер нь бол сайн хүн
НАЙМ. Б.Энхбаярыг төөрөөд явж байх үед нь дуудаж ирээд намаас нэр дэвшүүлж байсан.
ЕС. Бид ард түмнийхээ зовлон болж болохгүй
АРАВ. Би Л.Оюун-Эрдэнэтэй “хамт” байгаа. Бидэнд санал нийлдэггүй зүйл зөндөө бий.
АРВАН НЭГ. Надад шунал байхгүй
АРВАН ХОЁР. Ерөнхий сайд Г.Занданшатартай гурван удаа уулзсан. Хос намын даргатай болъё гэсэн хүлээж авах боломжгүй хувилбар санал болгосон.
АРВАН ГУРАВ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын даргын асуудалд оролцохгүй гэдгээ утасдаж хэлсэн.
АРВАН ДӨРӨВ. Болохгүй байгааг нь мэдэж байгаа юм бол цоо шинээр дахин бүтээе
АРВАН ТАВ. ”Шинэ хоршоо хөдөлгөөн” амжилттай яваад байгаа учир зарим улс төрчийн уур нь хүрээд байгаа
АРВАН ЗУРГАА. Намын даргын сонгуулийг нээлттэй явуулах хэрэгтэй
АРВАН ДОЛОО. “Ирэх сонгуулиудад ялагдана даа” гэсэн намын гишүүддээ итгэл өгөхөөр би намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа






