Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.
Есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар угаарын хийн хордлогоор 81 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 3 иргэн нас барсан байна. Угаарын хийн хордлогын тохиолдлуудыг дүүргээр нь хуваавал Сонгинохайрхан дүүрэгт 28 тохиолдол, Баянзүрх дүүрэгт 24 тохиолдол, Чингэлтэй дүүрэгт 21 тохиолдол, Баянгол дүүрэгт 8 тохиолдол, Хан-Уул дүүрэгт 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Иймд өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж бороотой өдөр яндангаа авч өрхөө бүтээхгүй байхыг уриалж байна.






