Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Сонгинохайрхан дүүрэгт Монгол гэр шатаж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн гал унтраах 29-р ангийн алба хаагчид очиход иргэн Б-гийн таван ханатай Монгол гэр бүрэн шатаж, иргэн А-гийн таван ханатай Монгол гэрийн хойд хэсэг нь шатаж байсныг унтраасан байна.
Галын улмаас 25 настай эмэгтэй 3 настай хүүхдийн хамт амь насаа алдсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.






