
“Techweek-2025” буюу технологийн долоо хоног арга хэмжээ үргэлжилж байна. 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монголын анхны виртуал бүсийг байгуулах шийдвэр гарсан байна.
2026 оны нэгдүгээр сарын 1- ний өдрөөс эхлэн виртуал бүсийн үйл ажиллагаа хэрэгжээд явах аж. Улмаар тус виртуал бүсэд бүртгүүлсэн хувийн хэвшил, ААН-үүд татварын дэмжлэг авахаас гадна дотоодын болон гадаадын ААН-үүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэх юм байна. Технологийн долоо хоног арга хэмжээний хүрээнд Монгол орон даяар нийт 52 үйл ажиллагаа зохион байгуулагдах ба 21 аймагт технологийн хэлэлцүүлэг болох аж.
Салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэн, туршлага солилцож, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээг бий болгох зорилготой.

Арга хэмжээнүүдийн хүрээнд:
- Мэдлэг, туршлага түгээх Лекц, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, технологийн чиг хандлага, салбарын туршлагыг хуваалцах
- Сүлжээ бий болгох Гарааны бизнес, хөрөнгө оруулагч, технологийн мэргэжилтэн, бодлого боловсруулагч, олон улсын хамтрагчдыг нэг дор уулзуулах
- Шинэ технологи танилцуулах Start-up pitch, демо шоугоор дамжуулан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хүргэх
- Хамтын ажиллагаа тэлэх
- Инновац, хөрөнгө оруулалт, хамтын хөгжилд чиглэсэн шинэ түншлэлүүд үүсгэх
Тус арга хэмжээний мэдээлэл, өдөр бүрийн хөтөлбөрийн тухай мэдээллийг tech-week.mn сайтаас авч болох ажээ. Ихэнх арга хэмжээ нь хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй болж буйг онцоллоо. Бид уг арга хэмжээг хамтран зохион байгуулж буй холбогдох албаны төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.


Мэдээлэл технологийн Үндэсний Паркийн захирал Ж.Золзаяа: Бид зөвхөн нэг арга хэмжээ зохион байгуулаад дуусгах бус үр дүнд суурилсан шийдэл, гарц гаргалгаан дээрээ нэгдэж, Төрийн ордонд мэдээлэл, технологийн салбарынхан чуулна


-Монгол Улсад анх удаагаа Тechweek буюу технологийн 7 хоногийг 9 дүгээр сарын 19-26-ны хооронд улс орон даяар 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 7 хоногийн хугацаанд нийтдээ 52 нэмэх арга хэмжээнүүд болно.
Орон нутагт болж буйгаараа онцлогтой. 21 аймагт нэгэн зэрэг технологийн хэлэлцүүлэг болж байгаа. 100-150 хүнд технологийн асуудал юу байна. Орон нутагт энэ салбарт ямар бэрхшээл байгаа.
Хүмүүс технологи гэхээр ямарваа нэгэн хэрэглээний айдас байдаг. Тэгэхээр энэ технологи гэдэг нь бид нарын өдөр тутмын амьдралын хэв маяг болсон. Таны амьдралыг илүү хөнгөн, энгийн болгож өгөх юм шүү гэдгийг ойлгуулахаас гадна технологи сонирхдог, шохоорхдог, оролддог бүхий л хүмүүс энэ арга хэмжээнд оролцох бүрэн боломжтой.
Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын эдгээр 21 мянган хүмүүсийн хүрээнд бус бүхий л хувийн хэвшлийн салбарт буюу уул уурхай, эрүүл мэнд, боловсрол гэх мэтчилэн бусад салбарт үр өгөөжөө өгдөг.
Ерөөсөө энэ технологи нь салбар дундын салбар юм аа. Тэгэхээр төр болон хувийн хэвшлийнхэн нэгдээд өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээ болон байгууллага дээр арга хэмжээгээ хүлээн авч зохион байгуулж байна.
Технологи сонирхдог бол ямар чиг хандлага байгаа юм бэ? Хиймэл оюун ухаан аль хүртэл хөгжөөд байгаа юм бэ? Бид нар өдөр тутмын амьдралдаа яаж ашиглах юм бэ, ямар технологи тренд болоод байгаа юм бэ гээд л энэ бүх л мэдээллийг кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, хардвэйр, софтвэйр зэрэг чиглэлээр нь мэдээллүүдийг авахаар энэхүү 50 гаруй арга хэмжээг бид нэгдэж нийлээд зохион байгуулж буй.
ТББ, тухайн компаниуд өөрсдөө санаачлаад, төвлөрсөн бус байдлаар нэгдээд зохион байгуулж байгаагаар онцлогтой. Энэ нь хэд хэдэн хэдэн давуу талтай. Улсаас мэдээж нэг ч төгрөг гарахгүй. Тухайн байгууллага зохион байгуулалтаа өөрсдөө бүрэн хариуцна, төсвөө хариуцна. Ингээд явахаар бид нар олны хүчээр технологийн арга хэмжээг нэг шүхэр буюу дээвэр доор нэгтгээд зохион байгуулж байгаа юм аа.
Энэ сарын 22-ноос эхлээд 25-ныг дуустал үлдсэн арга хэмжээнүүд маань зохион байгуулагдана. Хамгийн гол нь ямар үр дүнг хүлээж байгаа вэ гэхээр илүү үр дүнд суурилсан, шийдэлд суурилсан эргүүлээд яг ямар шийдэл бид нарт хэрэгтэй байгаа юм бэ, ямар бодлогыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм бэ гэдэг эдгээр асуудлыг нэг дор цуглуулаад 9 сарын 26-нд хамгийн сүүлийн өдөр Төрийн ордонд бодлогын хэлэлцүүлгээр буюу ICT форумаар салбарынхан чуулна. Дараа жилийн Тechweek болоход бид нар энэ 25 дээр болсон, баталсан, төлөвлөсөн ажлуудынхаа 80%-ийг хийсэн байна. Эсвэл 50%-ийг хийсэн ийм гүйцэтгэлтэй байна, цаашдаа үүн дээр ингээд анхаарах юм байна гэсэн зорилготойгоор энэхүү олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.


“Стартап Монгол” ТББ-ийн ТУЗ-ийн дарга П.Пүрэвбазар: Мэдээлэл, технологийн салбарт ганцаараа бус олуулаа хамтдаа урагшлах нь хамгийн хурдан хөгжлийг авчирна
Бид нар байгалийн баялаг дээр суурилсан ялангуяа нүүрс буюу дэлхий нийтээрээ энэ карбон нейтрал гэдэг зүйл рүү зорьж байгаа. Бид хэчнээн удаан яг ийм шавхагдаад дуусах баялаг дээр суурилж явах вэ гэдэг их том асуулт байгаа. Тэгэхээр бид нар заавал нүүрсний нөөц шавхагдаж дуусах хугацааг хүлээх үү, эсвэл үүнийг угтаад, оюун ухаанд суурилсан эдийн засаг буюу Майнд голд руу чиглэх ёстой.
Тэгэхээр энэ рүү угтаж явах уу гэдэг нэг том асуулт байгаа. TechWeek буюу ICT экспог хоёр жилд нэг удаа бус дөтлөөд жил бүр хувийн хэвшлийн болон төрийн оролцоотойгоор зохион байгуулахаар төлөвлөж байна.
Улс орны Сан Франциско, Нью-Йорк, Лос Анжелест болдог энэ хувилбараар нь бид нар хийж байна. Тэгэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд маань хамтраад эвентээ зохион байгуулах буюу нэг ёсондоо өөрсдийн загвараар зохион байгуулж буй нь энэ юм.
Инновац дээр бид нар ямар дэвшил гаргаад байгаа вэ гэдгийг хоёр жилдээ ярих бус. Жил бүр л өөрсдийн форматаар ярих нь давуу талтай болж байгаа гэсэн үг.
Төрийн оролцоог яривал сайн тал нь Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль маань батлагдаад хоёр дахь жил рүүгээ орж байна. Журам нь батлагдчихлаа. Тэгэхээр эндээс хараад үзвэл ямар ч байсан бид нар 3 жил Төв Азид нэлээн явлаа, Америк руу явлаа.
Эндээс харахад ганцаараа яваад байвал маш удаан юм байна. Олуулаа явбал хамтдаа амжилттай хурдан урагшилна. Бүгдээрээ хуваалцахын тулд ярилцъя, хуваалцъя, юу нь болохгүй байна, юу нь бол болж буйгаа хуваалцъя гэдэг жишээн дээр ажиллах байна. Ер нь ганц үнэн зүйл нь төр бол бодлого зохицуулалтаараа мэдээж дэмжлэг хийнэ. Харин старт-апууд, антрепренерууд өөрсдөө хичээх хэрэгтэй байна.
Ер нь бол ямар ч төр старт-апыг шууд юникорн болгож чадахгүй. Энэ бол бид нарын 100% өөрсдийн нуруун дээр байгаа ачаа юм. Тэгэхээр үүнийг Монголын старт-апууд болон антрепренерүүд өөрсдөө л хийх хэрэгтэй байна аа л гэсэн үг.


“Тэсо инвестмэнт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр: Ирээдүйд том дүр зургаар технологийн салбарыг харвал хүний ажлыг хөнгөвчлөх, илүү дижитал болно
Технологи суурьтай залуучууд өөрсдөө дэлхийн жишгээр хамтралтай явж байдаг. Тэр ч утгаараа манай улсын зүгээс түүнийг мөнхөд дэмжиж ирсэн төдийгүй боловсруулсан багийнхан бол дэлхийн бүх улсуудаар явж дэлхийд гаргасан жишгийг судалж, түүний үндсэн дээр гаргаж ирсэн. Бид дэлхий дээр энэ салбартаа манлайлж яваа бус технологийн хувьд тодорхой байр эзлээд явж байгаа. Тийм учраас дэлхийд гаргасан хамгийн сайн жишгүүдээс цуглуулж байгаад гаргаж ирсэн бодлогын баримт учраас түүний хэрэгжилтийг яг тодорхой түвшинд барихад Монголд яг л дэлхийн хэмжээний эко системийн суурь бэлтгэгдлээ, улсын дэмжлэг үүслээ гэж харж байгаа.
Энэ нь өнөөдрөөс эхлүүлээд эхний функцүүд маань нээгдээд явж байгаа. Ер нь бол 6 сарын хугацаанд Ай Си Ти Экспо хүртэл бүх функцүүд маань ингээд шат дараалаад орно. Ер нь бол эхний ээлжинд бид бүхэн онлайн хүргэлтийг нэвтрүүлээд байна. Мөн повер банкнууд бүхий стэйшнүүд зарим байршлуудад тавьчихсан байгаа. Түүнчлэн манай Вендинг машинууд буюу ийм дижитал цэгүүдийг бид нар үүсгэж нэг сарын хугацаанд туршилтаа хийсэн. Одоо бол үүний дараагийн шат буюу AI дэлгүүрийг бид бүхэн өнөөдрөөс эхлээд танилцуулж байгаа. Эхний 100 локэйшн дээр тавигдаад явна. 200, 300 гээд ер нь дараа жил рүү дор хаяж 2 мянган локэйшн руу байрлуулах чиглэлээр ажиллаж байна. Бид бүхний зүгээс харж буй том дүр зураг бол ирээдүйн худалдааны том эргэлтийн цэг буюу хүн ажиллахгүйгээр бүтээгдэхүүн зараад, түүнийг худалдан авагчид аваад тухайн худалдан авалтыг AI камераар шийдэж болно оо гэдэг чинь дараа нь эргээд хүний ажлыг хөнгөвчлөх бизнесүүдэд цахим технологийн шинэ боломжийг нээх юм болов уу гэж харж буй.
Ярилцсанд баярлалаа.






