
Өнгөрөгч долоо хоногоос “халуун” эхэлсэн төрийн ордон доторх улс төр “төсвийн хийрхэл”-ээр үргэлжилж, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар өндөрлөсөн бол шинэ долоо хоногт улс төржилт улам гаарах шинжтэй боллоо.
Уншигч эрхэм та ч анзаарсан буй за. Цахим орчинд ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нүүрсний хэрэгтэй холбогдох Админерал ХХК болон түүний хамтрагч Чулуунзагдыг үргэлжлүүлэн 30 хоног саатуулах болсон тухай, харин Ерөнхий сайд Г.Занданшатарын Монголбанканд шургуулсан мисс нууц амрагийн талаар хараагүй хүн үгүй биз ээ.
Улс төрийн намын тухай хуулиар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй бүх улс төриййн намууд дүрмээ шинэчлэн энэ оны 12 сарын 31-ээс өмнө бүрдүүлсэн байх учиртай. Тэр цагт л улс төрийн халуун бууж, цахим орчин цайх бололтой.
Өнгөрөгч бямба гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлын товоо тогтоолоо. Тодруулбал ирэх бямба гараг буюу энэ сарын 27-нд товлосон байна. Ингэснээр энэ намрын улс төрийн хамгийн “халуун өдөр” байна
Бага хурлаар Их хурлаа товлож, дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм. Тус намын Их хурал нь 45-аас доошгүй хоногийн өмнө зарлагдах ёстой аж.
Одоогийн байдлаар Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга д.Амарбаясгалан өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Харин Ерөнхий сайдын хувьд намын даргад өрсөлдөх нь тодорхой. Нэмэх нь хэн байхыг Бага хурлын заалнаас шийдэх биз.
Нэг дэвших эрхмүүд хэрвээ Бага хурлын гишүүдийн 2/3-ын саналыг авсан тохиолдолд заавал Их хурал зарлахгүйгээр намын даргаар сонгогдох боломжтой юм.
МАН-ыг Удирдах зөвлөл, намын бүтэц, эрх ашгаас шалтгаалан аливаа хуралд намаас, дээрээс оруулж ирсэн нэр, саналыг нийт гишүүд нь мандатаа яралзтал өргөөд баталдаг гэдэг. Харин энэ удаад намын даргаа сонгох асуудалд “дотоод ардчилал”-тай хандана гэдгээ Удирдах зөвлөлийн гишүүд хэлж байна. Үүний цаана нам дотор үе хоорондын хуваагдал, өрсөлдөөн хурц байгааг харуулж байна.
Ирэх бямба гараг буюу энэ сарын 27-нд МАН Бага хурлаа товлосон байна. Ингэснээр энэ намрын улс төрийн хамгийн “халуун өдөр” тус өдөр болох нь энэ.






