
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Тэгвэл өнөөдрийн чуулганд ард түмний зүгээс чуулгандаа суудаггүй хэмээн шүүмжлүүлдэг улс төрчид ирсэн байна.
Тухайлбал ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, ерөнхийлөгч асан Х.Баттулга нар ирсэн нь олны анхаарлыг татлаа.
Л.Оюун-Эрдэнийн тухайд энэ тавдугаар сард ерөнхий сайдын албан тушаалаа өгснөөс хойш чуулганы танхимд нэг ч удаа үзэгдээгүй. Харин чуулганд ирдэггүйгээрээ алдартай “экс” ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд манай “Өрөг” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ “ээж загнаад байгаа. Хуралдаандаа сууна” хэмээж байсан юм. Өнөөдөр л тэр ээжийнхээ үгэнд орж байгаа гэдгээ хэвлэлүүдээр хэлсэн билээ.
Өрөг ярилцлага уншихыг хүсвэл: Х.Баттулга: Цалингаараа байр авч, эмчлүүлж, зугаалдаг болсон цагт “Монгол ялна”
Өрөг ярилцлагыг үзэхийг хүсвэл: https://www.youtube.com/watch?v=QiTXTXfY_vM
Х.Баттулга 09:55 минутад чуулгандаа ирсэн бол Л.Оюун-Эрдэнэ 09:53 минутад ирсэн аж.
Эдгээр улс төрчид чуулгандаа сууж байгааг харвал энэ намрын улс төр нэлээд ширүүхэн өрнөх бололтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл олон хүний эрх ашиг хөндөгдсөн улс төрийн үйл явц өрнөх нь гэдгийг бэлээхэн харж болохоор байна.
Ямартай ч хамгийн эхний том улс төр нь МАН-ын даргын суудлыг хэн эзлэх тухай болж таарна.
Б.Гэрлийнтусгал






