
Есдүгээр сарын 11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
2025 оны 09-р сарын 11-нээс 09-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе.
Хур тунадас:
- 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр,
- 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр,
- 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи:
12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16…+21 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна.






