Дүрвэгсэд…

Японы Токио хотод болж буй даамын Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээний блиц буюу түргэн тоглолтод Монголын баг мөнгөн медаль хүртэв.
Монгол Улсын баг Тайвань, Макао, Хонгконг, Японы I болон II шигшээ багийг хожин аваргын төлөөх тоглолтод БНХАУ-д багт ялагдлаа. Энэ ангилалд Хонгконгийн баг хүрэл медалийг хүртжээ. Энэ удаагийн Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн “Ирээдүй”, “Алтан хүү” клуб болон Архангай аймгийн төлөөлөл багтжээ.
- 1-р ширээ – ОУИМ Ц.Сүхбат (БГД, “Ирээдүй” даамын академи)
- 2-р ширээ – ДДХМ Э.Даариймаа (СБД, “Алтан хүү” клуб)
- 3-р ширээ – Спортын мастер Н.Хангай (БГД, “Ирээдүй” даамын академи)
- 4-р ширээ – Спортын мастер Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг, “Даам Месси” клуб)







