Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин Тяньаньмэний талбайд болсон Ялалтын парадын өмнө хэлсэн үгэндээ БНХАУ хэзээд зөв талд зогсож ирсэн гэдгийг онцолжээ.
Тэрбээр:
“Өнөөдөр хүн төрөлхтөн энх тайван уу, дайн уу? хэлэлцээ юу эсвэл зөрчилдөөн үү? харилцан ашигтай ажиллах уу, амиа бодох уу? гэсэн сонголтуудтай тулаад байна. Хятадын ард иргэдийн хувьд үргэлж зөв талд зогсож ирсэн түүхтэй билээ. Бид хэзээ ч хэнээс ч айж, дээрэлхүүлж байгаагүй агуу ард түмэн юм. Сайн муу, гэрэл сүүдэр, уналт сэргэлт зэрэг саад бэрхшээлтэй тулах бүрд Хятадын ард иргэд эвлэлдэн нэгдэж, дайсныг дарж байсан түүхтэй билээ” хэмээн мэдэгджээ.






