Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан 14:00 цагт Чингис хаан танхимд болно. “Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгийг юунд зарцуулахыг өнөөдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
2020 онд он солигдох мөчид Засгийн газрын шийдвэрээр “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах шийдвэр гарч иргэн, ААН-үүд хандив өргөж мөнгөн хөрөнгө цугларч байв. Тухайн үед “Хүүхдийн төлөө фонд”-д цугларсан мөнгөөр хүүхдийн төлөөх зүйд зарцуулна хэмээн мэдэгдэж байлаа. Тэгвэл өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж “Хүүхдийн төлөө фонд”-ын мөнгийг юунд зарцуулах талаар хэлэлцэх аж.






