
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр түгжрэлийг бууруулах чиглэлээр захирамж гарган үе шаттай ажлуудыг зохион байгуулж буй аж.
Энэ хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй өнөөдөр уулзаж хөнгөн хэлбэрийн авто замын осолд замын цагдаа, даатгалын ажилтан ослын газарт очихгүйгээр технологи буюу AI ашиглан хэрхэн шийдэх боломжтой талаар ярилцжээ.
Уулзалтад даатгалын салбараас гадна Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох төрийн албаныхан оролцов. Тээврийн цагдаагийн албаны Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Чинзориг авто замын хөдөлгөөнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин болон нөхцөл байдлыг танилцуулжээ.






