Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

АН-ын ҮБХ-нд орох үеэр Л.Гантөмөр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Дүрмийн зарим нэг өөрчлөлтүүдийг хийх үүрэгтэй. Хуулийн дагуу намын мөрийн хөтөлбөрийг баталж Дээд шүүхэд бүртгүүлэх бас үүрэгтэй. Гурав дугаарт намын даргын сонгуулийг явуулах чиглэлийг Үндэсний бодлогын хороонд өгнө.
Миний хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана. Өнөөдөр аль ч судалгаагаар АН нэгдүгээрт байгаа. Нэг үгээр хэлбэл эрх барьж байгаа МАН-аас манай намын рейтинг дээр нь байгаа.
Тэгэхээр намын дарга цаашаагаа АН-ын эв нэгдлийг нэгдүгээрт хангаж хоёр дугаарт үнэнчээр ажиллах 2 нүүргүй байх зайлшгүй шаардлага байна. Гуравдугаарт хүчтэй сөрөг хүчний ажил хийх үүрэг даалгавар оногдож байгаа” гэв.






